КОМПАНИЙН ТУХАЙ

Витсамо нэрээр овоглодог бид Монгол улсын ундаа шүүсний салбарт анхдагч гэдгээрээ үргэлж бахархдаг.
Манай компани амин дэмийн өндөр орцтой, олон төрлийн жүүс үйлдвэрлэх чиглэлээр 1995 онд байгуулагдан 21 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоогоор шилэн, хуванцар, тетрапак савлагаагаар 35 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн 5 шугамаар үйлдвэрлэдэг бөгөөд технологийн шинэчлэлийг тогтмол хийн, чанарын өндөр түвшинд нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгч таны таалалд өргөн барьсаар байна.
МЯНГАН ЛАНТ ХОЛДИНГ ХХК-ийн доор ажиллаж буй бүх компаний зүгээс энэхүү хөгжил цэцэглэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хувь нэмрээ оруулан түүхийг бичилцэж байгаадаа баяртай байна.
Цаашид бид хэрэглэгч, хамтран ажиллагч та бүхний хэрэгцээнд тулгуурлан чанартай үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнээр та бүхний мэлмийг тань мялаан, сонголтыг тань баталгаажуулж байхдаа баяртай байх болно.
Витсамо бол эв нэгдэл, чанар, бас таны мэргэн сонголт юм.
Эрхэм хэрэглэгч, хамтрагчид та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Шинэчлэлийг тэргүүлж, хэрэглэгчээ дээдэлсэн компани байх.

ҮНЭТ ЗҮЙЛС

Анхдагч ба манлайлагч
Бүтээлч сэтгэлгээ ба хамтын хүч
Хүндэтгэл ба үнэнч шударга байдал

АЛСЫН ХАРАА

Олон улсын жишигт хүрсэн шингэн хүнсний цогц бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэдэг Монгол улсын үйлдвэрлэлийн салбарын загвар компани болно.

  • 1995 – ХБНГУ-ын иргэн Кнут Коцбаурын 100%-ын хөрөнгө оруулалттайгаар анх удаа амин дэмийн өндөр орцтой, олон төрлийн жүүсийг Монголын зах зээлд нэвтрүүлэв.
  • 2002 – технологийн шинэчлэл хийж Германы хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулав.
  • 2003 – хуванцар савтай  жүүсний  шугам болон хийжүүлсэн ундааны шугамыг үйлдвэрлэлтэндээ нэвтрүүлэв.
  • 2004 – Briilliant жүүсний тоног төхөөрөмж ашиглалтанд оруулав.
  • 2008 – Тетрапак жүүсний шугамыг шинээр суурилуулж, 1 литрийн савлагаатай 100% -ийн  цэвэр шүүсийг зах зээлд нийлүүлж эхлэв.
  • 2010 – Компаний 15 жилийн ойдоо зориулан В15, СОР нэрийн шинэ брэндүүдийг зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болов.
  • 2011 – Витсамо цэвэр усны үйлдвэрийг байгуулав.
  • 2012 – Монголын хамгийн анхны 1.5 литрийн савлагаатай гэр бүлийн “ОРГАНИК” жүүсийг зах зээлд гаргав.
  • 2013 – Сахар, консервантгүй алим, жүрж болон чацарганы 370 брэндийг хэрэглэгчдэдээ танилцуулж, “Шилдэг ундаа, исгэлтийн бүтээгдэхүүн”-ээр шалгарав.
  • 2014- Бэлдэцний үйлдвэр ашиглалтанд оруулав.
  • 2016 – 200 мл-ийн Органик жүүс хэрэглэгчдийн гарт хүрч эхлэв.

1997 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага

  • 2001 онд “Найдвартай татвар төлөгч” байгууллага
  • 2002 онд “Шилдэг НДШ төлөгч” байгууллага
  • 2002 онд “Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн”, “Хийжүүлсэн ундаагаар” Хүнсний салбарын гранпр
  • 2003 онд “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж
  • 2004 онд “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж
  • 2005 онд “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”, “Үлэмжийн чанар батламж”
  • 2006 онд “Ард түмний хүнс”
  • 2007 онд “Шилдэг жүүс үйлдвэрлэгч”
  • 2009 онд Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг “Монгол брэнд” өргөмжлөл.
  • 2013 онд 370 брэндээр “Шилдэг ундаа, исгэлтийн бүтээгдэхүүн”

ТА ЯАГААД ВИТСАМОГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

happy

АМТ

Хамгийн түрүүнд амт. Бид хэрэглэгчиддээ хамгийн амттай, амин дэмийн өндөр орцтой жүүсийг санал болгодог. Бидний үйлдвэрлэдэг 370 жүүс нь “Шилдэг ундаа исгэлтийн бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан.

medal

ЧАНАР

Бид техник технологийн байнгын шинэчлэл хийж байдаг бөгөөд, ХБНГУ-аас хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжийг авч ашигладаг. Бид “Шилдэг жүүс үйлдвэрлэгч”-ээр шагнуулсан.

shield

ХЭРЭГЛЭЭ

Бид хог хаягдлаа багасгах, дахин боловсруулалтыг эрхэмлэдэг учраас хамгийн боломжит савалгаагаар буюу  шилэн, хуванцар, тетрапак савалгаагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ амт, чанарыг удаан хадгалдаг.

customer-service

ҮЙЛЧИЛГЭЭ

Бид хэрэглэгчиддээ онцгой анхаарал тавьж ажиллахыг эрхэмлэдэг. Бидний хэрэгцээ шаардлага байгаа хэрэглэгчдэдээ бид ажлын 6 өдрийг зориулдаг ба бидний харилцуур 7 хоногийн 24 цаг нээлттэй байдаг.

БҮТЭЭГДЭХҮҮН

ЖОР

Cranberry-Apple-Lemonade-Smoothie

Шинэхэн Алимны амттай Смүүти

Орц:

1/ 2 аяга 370 сахаргүй алимны жүүс

3/ 4 аяга хэрчсэн алим

3/ 4 аяга тослог багатай йогурт

1/ 2 хэрчсэн банана

1 чимх синнамон

Заавар: Алимны жүүсийг холигчинд хийгээд, дээрээс нь бусад орцоо хийж холино.

Тэжээллэг чанар:

162 калори

1.5 тослог

SUCO-VERDE1

Өглөөний эрч хүч Ногоон Смүүти

Орц:

2/ 3 аяга Витсамо кивиний жүүс

1 дунд зэргийн арилгасан банана

1 арилгасан киви

3 халбага нохойн хошуу

1 халбага нунтаг какао

1 иш хэрчсэн шанцай

1/ 2  аяга хэрчсэн яншуй

1 аяга  хэрчсэн жижиг бууцай

2-3 жижиг дөрвөлжин мөс (хүсвэл эннээс ч их байж болно)

(1 хутгуур нунтаг уураг)

Заавар: Кивиний жүүсийг холигчинд хийгээд, дээрээс нь бусад орцоо хийж холино.

 

IMG_0301_grande

Чацаргана, Цагаан гаатай Смүүти

Орц:

1 халбага зөгийн бал

1 ямх  (ойролцоогоор 2.5см) цагаан гаа

1 аяга 370 чацарганы жүүс

1/ 2 аяга хөлдүү чацаргана

1 хальсалсан банана

Заавар: Чацарганы жүүсийг холигчинд  хийгээд, бусад орцоо хийж  холино.

mango-carrot-smoothie-recipe_with_Skinny_B_cereal

Чацаргана, Цагаан гаатай Смүүти

Орц: 

1 манго

2 аяга бууцай

2 бүтэн лууван

1/ 2  аяга Витсамо луувангийн жүүс

Заавар: Луувангийн жүүсээ холигчинд хийгээд, бусад орцоо дээрээс нь хийгээд холино.

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БОЛОН ХАРЬЯА КОМПАНИ

  • 00009 [Desktop Resolution]

  • 00008 [Desktop Resolution]

  • Woogie

  • Gina

  • Woogie Spearmint

  • Job Drilling

  • Job Drilling

  • Job Drilling

  • Job Drilling

  • Мянган лант

  • Мянган лант

  • Мянган лант

  • Мянган лант

  • Мянган лант

  • Мянган лант

  • Мянган лант

  • Мянган лант

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бид хэрэглэгчээ дээдэлсэн компани байх зорилгынхоо хүрээнд нийгмийн бүхий л салбарт анхаарал хандуулан өөрсдийн хүч бололцоог ямагт дайчлан ажиллахын зэрэгцээ хэрэглэгч та бүхэнд хамгийн чанартай эрүүл хүнсээр тасралтгүй хангаж байхыг зарчимаа болгодог. Мөн бидний хамтын ажиллагаа , дэмжлэг, хүч хэрэгтэй нийгмийн аливаа салбарт анхаарч туслахдаа бэлэн байна.

Аль бүтээгдэхүүн танд хамгийн их таалагддаг вэ?

View Results

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

  • АЖИЛЧИН ХАМТ ОЛОН

  • ХАМТ ОЛОН

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

ОЮУТАН ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР

Бид Их, Дээд сургуулийн оюутнуудад танилцах дадлага болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож байна. Манай дадлагын хөтөлбөрт хамрагдагдсанаар та харилцааны соёл, асуудал шийдвэрлэх, аналитик дүгнэлт хийх чадвар болон бас бусад чадварыг эзэмших давуу талтай.

Бид хэнийг хайж байна вэ?

Их, Дээд Сургуулийн 3, 4-р курст суралцаж байгаа, ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй оюутан залуус.

Витсамо Фрут Жүүс ХХК нь хүний нөөцийг оновчтой сонгон шалгаруулж, өндөр мэдлэг боловсрол, ур чадвар бүхий ажилчдаар ажлын багийг бүрдүүлэн, тэднийг аюулгүй ажиллах орчин ба сурч хөгжих боломжоор хангана.

Ажилд авах журам

Бид ажилд хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулахдаа шударга, нээлттэй байх бодлогыг баримталдаг болно.

Анкетын загварыг компаны вэб хуудаснаас татаж аваад, бөглөж ирүүлэх эсвэл компаний байранд ирж бөглөх.

  • Хүний нөөцийн мэргэжилтэн нь шаардлага хангасан ажил горилогчыг анхан шатны танилцах ярилцлагад урина.
  • Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд “Асуудал шийдвэрлэх чадвар”-ыг тодорхойлох тест авна.
  • Анхан шатны шалгаруулалтыг давсан ажил горилогчын мэргэжлийн ур чадвар болон бусад ур чадварыг нь олж харах зорилгоор нэмэлт даалгавар өгөгдөнө.
  • Дэлгэрэнгүй ярилцлагыг тухайн ажлын байрны холбогдох Захирал, Шугаман Менежер, Хүний Нөөцийн Менежер нар хамтран зохион байгуулна.
  • Шийдвэр гаргах бүрэн бүрэлдэхүүн зөвлөлдөх
  • Ажлын байрыг  санал болгох

ХОЛБОО БАРИХ

Улаанбаатар хот

Баянзүрх дүүрэг 10-р хороо

Сургуулийн гудамж

Утас: 461219

Факс: 461216

Е-мэйл: info@vitsamo.mn