Витсамо нэрээр овоглодог бид Монгол улсын ундаа шүүсний салбарт анхдагч гэдгээрээ үргэлж бахархдаг.

Манай компани амин дэмийн өндөр орцтой, олон төрлийн жүүс үйлдвэрлэх чиглэлээр 1995 онд байгуулагдан 23 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Бид сонирхогч талууд болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн ажиллах үүднээс үйл ажиллагаандаа олон улсын стандартыг хэвшүүлэх ажлыг сүүлийн 2 жилийн турш гүйцэтгэж байна.

Бид өөрийн үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг 2015 оноос хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үйл явцуудаа тодорхойлох, дэд бүтэц, ажлын орчныг сайжруулах, ажиллагсдыг үе шаттайгаар сургалтад хамруулах, баримтжуулсан мэдээллийн тогтолцоог бий болгох, ханган нийлүүлэгчээ сонгох, хянах, дотоод аудитыг тодорхой давтамжтайгаар явуулж сайжруулалт хийх, хэрэглэгчийн сэтгэл ханамж, санал гомдлыг хүлээн авах, барагдуулах дүн шинжилгээ хийх зэргээр ISO 9001 стандартын үндсэн шаардлагуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа эрхэм ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ дуулгахад таатай байна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг санаснаас илүү түвшинд хүргэж, холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад бүрэн нийцсэн, өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд эзэлсэн байр сууриа бататгаж, салбартаа манлайлах чанарын бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү чанарын бодлогын хүрээнд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн технологи, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг мөрдөж, чанарын менежментийн тогтолцоо, ажлын үйл явц, зохион байгуулалт, техник технологи, ажилтны хариуцлага, мэдлэг чадварыг тасралтгүй сайжруулан ажиллана.

Чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжилтийн байдалд хийсэн удирдлагын дүн шинжилгээгээр Компанийн үйл ажиллагаанд ISO 9001 стандартын шаардлага хэрэгжиж хэвшсэн байна гэж үзэн Стандарт Хэмжил Зүйн Газарт аудит хийлгэж, гэрчилгээжих хүсэлтээ өгөөд байгаагаа мэдэгдье.

Та бидний хамтын ажилд амжилт хүсье.

About the author
Leave Comment

Your email address will not be published. Required fields are marked *

clear formSubmit